group shape group shape group shape group shape
ГАРААНЫ БИЗНЕСИЙН

ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг “Шинэ эхлэх цэг” ТББ (Стартап Монгол) хэрэгжүүлж байна.

hero
about us about bg
Танилцуулга

ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, дэвшилтэт гарааны бизнесийн аргачлал ашиглан иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх шинэлэг, уламжлалт бус шийдлүүдийг илрүүлж санхүүжилт олгох бүтээлч хөтөлбөр болно. Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Стартап Монгол” ТББ хэрэгжүүлж байна.

“ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”

Төсөл хэрэгжих үе шат

about bg

Бүртгэл

3-р сарын 29-нөөс 4-р сарын 12.

Инновацийг дэмжих хөтөлбөрийг сонирхож буй хүмүүс бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн оролцогчдод зориулж ИДХ -ийн дэлгэрэнгүй танилцуулга, асуудал тодорхойлох аргачлал “Дизайн сэтгэлгээний” (Design Thinking) сургалт зохион байгуулна.

4-р сарын 12

Тулгамдсан асуудлыг тодорхойлохын тулд олон нийтийн дунд санал асуулга явуулж, бүртгүүлсэн оролцогчдод энэхүү санал асуулгын дүнг нээлттэй байршуулна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан бусад бодлогын баримт бичгийн зорилтууд болон төрийн байгууллагуудтай уулзсан тэмдэглэлүүдийг хөтөлбөрийн вэб сайтад байршуулан оролцогчдод асуудлаа тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.

Төслийн санал илгээх

4-р сарын 12-нооc 4-р сарын 15.

Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өөрийн дэвшүүлж буй асуудал буюу төслийн санаагаа илгээх үе шат. Тухайн асуудал нийгэмд хэр их хэрэгтэй байгаа, асуудлын хүрээнд бодитой шийдэл болж чадах эсэх асуудлууд болон нэг минутын видеоны хамт илгээнэ.Bидео нь уг төслийн хэрэгцээ шаардлага, асуудал, шийдлээ танилцуулахад зориулагдсан байна. Энд дарж илгээх

Шигшилтийн үе шат

4-р сарын 18

Оролцогчдын бүртгэлийн маягтын дагуу ирүүлсэн төслийн санал, нэг минутын видеонд үндэслэн урьдчилсан байдлаар 40 багийг сонгон шалгаруулна.

Дэвшилтэт гарааны бизнес (Lean Startup)

4-р сарын 27

Шалгарсан 40 баг “Дэвшилтэт гарааны бизнес”-ийн арга хэмжээнд хамрагдаж дэвшилтэт бизнесийн хавтан (Lean Canvas) боловсруулна.

Шалгарсан багуудад технологи, бизнесийн менторуудаас гадна дэвшүүлсэн санаатай холбоотой салбарын менторуудын зөвлөгөө авах.

Олон нийтийн санал

4-р сарын 24-нооc 5-р сарын 02

Хамгийн их санал авсан багийн саналын тоог 100% буюу 20 оноонд тооцож бусад багуудын саналын тоог түүнтэй жишиж хувилах аргаар бодож гаргана.

Инноватон

4-р сарын 30

Шалгарсан 40 багийг Инноватонд оролцуулна. Инноватон нь нийгмийн тулгамдсан асуудал үйлчилгээнүүдийг хялбаршуулах, автоматжуулах, асуудлыг зөв тодорхойлох, шийдэл боловсруулах анхны хувилбар бий болгох зорилготой инновацид суурилсан хакатон арга хэмжээ юм.Инноватоны үнэлгээ нь олон нийтийн саналын оноо 20%, шүүгчдийн оноо 80% гэсэн нийлбэрээр тооцно. Үүнээс шалгарсан

  • Үндсэн 15+
  • Нөөц 3+
багт эхний тэтгэлэг олгоно.

Ментор

Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.

Agile Scrum

5-р сарын 03

Төслийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, тэдгээрийг бодит бие даасан хэсгүүд (Sprint) болгон задалж хөгжүүлэлтийн явцад хэрэглэгчийг оролцуулах арга хэмжээ болно.

Ментор

Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.

Явцын үнэлгээ

5-р сарын 26

Эхний санхүүжилт авсан төслийн явц үйл ажиллагаатай танилцаж шаардлага хангасан багуудад дараагийн тэтгэлэг олгоно.

Ментор

Шалгарсан багуудад тухайн асуудалтай холбоотой салбар, технологи болон, гарааны бизнесийн ментортой уулзаж, зөвлөгөө авах.

Бүтээгдэхүүн бэлэн болгох

6-р сарын 26

Төслөө эцсийн байдлаар боловсруулан хөгжүүлсэн байх ба бүрэн ажиллагаа бүхий програм хангамжийг төслийн багийханд танилцуулна.

Эцсийн үнэлгээний үе шат

Энэ үе шатанд багууд бүтээгдэхүүн, үр дүнгээ танилцуулна.

7-р сарын 2

Багууд төслийн үр дүн бүтээгдэхүүнээ сонгон шалгаруулах хороонд танилцуулж үнэлүүлнэ, шаардлага хангасан багуудад үлдэгдэл тэтгэлэг олгоно

Инновацийг дэмжих хөтөлбөр

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, мэдээллийн технологи ашиглан шинэ, шинэлэг байдлаар шийдвэрлэх шийдэл бүхий дэд төслүүдийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулан санхүүжилт олгоно. Энэхүү төсөлд оролцох хүсэлтэй хувь хүн, баг, хуулийн этгээдийг бүртгүүлэхийг урьж байна.

Төслийн санал илгээх

Мэдээлэл

Инновацийг дэмжих хөтөлбөрийн талаар шинэ мэдээллийг та эндээс авна уу .

blog

"ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР"-с тэтгэлэг авсан 16 багийн танилцуулж байна

 “Инновацийг дэмжих хөтөлбөр нь” нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, дэвшилтэт гарааны бизнесийг аргачлал ашиглан иргэдийн оролцоотойгоор шийдвэр...

Дэлгэрэнгүй
blog

"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүр...

Дэлгэрэнгүй
blog

“10000 программист” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт зохион байгуулагдаж байна.

НШУҮИГ-аас “10000 программист” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Миний анхны код” сэдэвт хүүхэд залууст зориулсан код бичих анхан шатны суурь мэдлэгийг...

Дэлгэрэнгүй
Бусад мэдээлэл